Галт тэргээр аялахдаа бусдыг бухимдуулахгүй байх 7 энгийн соёл

0


Зуны аяллын улирал эхэлж, галт тэрэгний аялал дахин олны сонголт болж байна. Цонхны цаана жирэлзэх байгаль, урт замын романтик уур амьсгал сайхан ч хамт яваа хүмүүсийн соёлгүй үйлдэл аяллыг эвдэх нь бий. Харин бид өөрсдөө ч анзааралгүйгээр бусдад төвөг болдог тохиолдол цөөнгүй.

Тиймээс галт тэргээр аялахдаа бусдын тав тухыг бодож, энгийн хэдэн дүрмийг мөрдөхөд л хангалттай.

Юуны өмнө купе бол нийтийн орчин гэдгийг мартаж болохгүй. Хувцсаа солихдоо хүмүүсийн амарч, хооллож байгаа эсэхийг анзаарах, хурдан цэвэрхэн солих нь зөв соёлд тооцогдоно.

Мөн цонх, хаалга нээхээсээ өмнө заавал бусдаасаа асуух хэрэгтэй. Танд халуун санагдаж байж болох ч хажуугийн хүн салхи даадаггүй байхыг үгүйсгэхгүй.

Хэт задгай хувцас, хурц үнэртэй хоол ч бусдад тухгүй мэдрэмж төрүүлдэг. Ялангуяа хаалттай жижиг орчинд хоолны үнэр хурдан тархдаг тул хогоо удаан байлгахгүй байх нь чухал.

Түүнчлэн доод суудлаа “өмчилж”, бусдад огт суух зай гаргахгүй байх нь аяллын үеэр хамгийн их бухимдал төрүүлдэг зүйлсийн нэг. Багахан хүндлэл урт замыг илүү тухтай болгодог.

Шөнө орой чанга ярих, уут сав шажигнуулах, утсаар удаан чанга дуугаар ярих нь бусдын амралтыг эвддэг тул аль болох намуухан, анхааралтай байх хэрэгтэй.

Аяллын соёл гэдэг нь зөвхөн өөрийн тав тухыг бус, хамт яваа хүмүүсийн амралт, тав тухыг ч бодохыг хэлдэг. Жижигхэн анхаарал урт замын аяллыг илүү тайван, таатай болгодог юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn