Өглөө 08:40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө
УОК-ын шийдвэрийн дагуу есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу өнөөдөр 08:40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө. Тус онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ. Үүнд, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, бага насны хүүхэдтэй гэр бүл-53,хөгжлийн бэрхшээлтэй-9, эрүүл мэндийн шалтгаантай-27, бусад шалтгаантай-106 иргэн байна.
Тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна
Тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна