“Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд 2,000 хүүхдэд автомашины аюулгүйн бүс тохируулагчийг тараалаа

475
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сүүлийн үед хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангахаар бага насны хүүхдээ автомашинаар тээвэрлэн зорчих нь ихэссэн билээ. Үүнтэй холбогдуулан Скай хайпермаркет ХХК буюу Имартын хамт олон Тээврийн цагдаагийн албатай хамтран “Бага насны хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор өнөөдөр 2,000 хүүхдэд автомашины аюулгүйн бүс тохируулагч 4дэх удаагаа дахин үнэгүй тараалаа.
Ингэхдээ Баянзүрх дүүрэг, Баянгол дүүрэг, Хан-Уул дүүргүүдэд тус тус тараасан байна. 
Скай хайпермаркет ХХК нь компаний зүгээс зохион байгуулдаг “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулж байгаа юм.
2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс шинэчлэгдэн мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэсэн заалт байдаг.
Энэ нь хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд маш чухал ач холбогдолтой заалт бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хайртай үрс, гэр бүлийнхөө төлөө аюулгүй бүсээ заавал зүүж зам тээврийн хөдөлгөөнд оролцоорой.
ХҮҮХЭД БҮХЭН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ НӨХЦӨЛД ӨСӨН ТОРНИЖ, ЭСЭН МЭНД АМЬДРАХ, ХӨГЖИХ, ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn