Эрээн боомтоор дамжин өнгөрсөн Хятад-Европын ачааны галт тэрэг 2000-аас давжээ

10
55 чингэлэг ачсан Хятад-Европын ачааны галт тэрэг 6-р сарын 2-нд Эрээн хотын төмөр замын боомтоос Польшийн Малашевиче хот руу хөдөллөө. Энэ нь энэ жил Эрээн хотын төмөр замын боомтоор дамжин өнгөрч буй Хятад-Европын 2000 дахь ачааны галт тэрэг юм.
6-р сарын 1-ний байдлаар, Хятад-Европын ачааны галт тэрэг Эрээн хотын төмөр замын боомтоор 193,700 TEU, 1.8266 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тус тус 10.94 хувь, 27.46 хувиар өссөн үзүүлэлт юм.
"Бүс ба Зам"-ыг хамтдаа байгуулахын чухал бөгөөд бодит тээврийн хэрэгслийн хувьд Хятад-Европын ачааны галт тэрэг нь Ази, Европ даяар логистикийн сүлжээгээ үргэлжлэн өргөжүүлсээр байна. өдгөө Хятад-Европын ачааны галт тэрэгний 75 маршрут Эрээн хотын төмөр замын боомтоор дамжин өнгөрч, Герман, Польш зэрэг 10 гаруй орны 70 гаруй төв өртөөнд хүрч байгаа юм. Хятад-Европын ачааны галт тэрэг ажиллуулж буй хотуудын ихэнх нь Эрээнээр дамжин Европт ачаа бараагаа хүргэж байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn