Венесуэл улсын мөнгөн тэмдэгтийн ханш хэрхэн унасныг зургаар тодорхой харуулжээ

27


Одоогийн байдлаар тус улсын инфляцийн түвшин 25.000 хувьд хүрээд байгаа юм.
XX зууны эхээр газрын тосны анхны ордоо нээж байсан Венесуэл өдгөө дэлхийн хамгийн том газрын тосны экспортлогчдын нэг болжээ. Өмнө нь тус улс кофе, какао гэх мэт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогчид байсан хэдий ч газрын тосны экспорт нь Засгийн газрын төсвийг дангаар бүрдүүлэх болсон. Гэвч 1980-аад оны үед нефтийн үнэ буурсны дараа тус улсын гадаад өр нэмэгдсээр эцэст нь урт хугацааны эдийн засгийн хямралд хүргэсэн
Инфляц аажмаар өссөөр 1996 онд 100 хувьд хүрч, 1995 онд ядуурлын түвшин 66 хувь болж өссөн байна. 1998 онд нэг хүнд ногдох ДНБ 1963 оныхтой ижил түвшинд хүрч байсан ч 2000-аад оны эхээр газрын тосны үнэ эргэн сэргэхэд Венесуэлийн эдийн засаг дагаж сэргэсэн юм. Венесуэлийн Засгийн газар эдийн засгийг дэмжиж, нийгмийн халамжийг нэмэгдүүлсэн популист бодлого боловсруулсан бөгөөд энэ нь тэгш бус байдал, ядуурлыг бууруулсан юм. Гэтэл хэт популист бодлого нь тус орны эдийн засгийг тогтворгүй болгож ажилгүйдэл эмх замбараагүй байдал нэмэгдэх шалтгаан болсон байна.

Тогтворгүй эдийн засагтай Венесуэл улсад хямрал үүсэж, инфляц, бараа бүтээгдэхүүний хомсдол, ажилгүйдэл, ядуурал, өвчин, хүүхдийн эндэгдэл, тэжээлийн дутагдал, гэмт хэрэг огцом өссөн. 2017 онд Венесуэл зээлээ эргүүлэн төлөх чадваргүй гэдгээ зарласан бөгөөд 2018 онд эдийн засгийн хямрал нь гиперинфляцид хүрсэн байна. Энэ оны эцэс гэхэд инфляцийн түвшин 1.000.000 хувьд хүрнэ гэж эдийн засагчид таамаглах болжээ. Өдгөө тус улсад нэг доллар 2.5 сая боливартай тэнцэж буй юм.
Ингээд танд Венесуэлийн мөнгөний ханш хэрхэн унасныг зургаар харьцуулан харуулав. 

 

 

 

 

 

 

 

 

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn