Төрсөн өдрийн баярт ойрын хавьтал болсон хүн халдвар авчээ

499


Өчигдрийн /11.23/ сорьцод нийт 32 хариу эерэг гарсны 3 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Тодруулбал, Буянт-Ухаа хороололд өмнө нь батлагдсан хоёр тохиолдолтой хамт хүүхдийн төрсөн өдрийн баярт оролцсон, ойрын хавьтлын 46 хүнийг тусгаарлан шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарчээ.
Мөн батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болсон, Төмөр замын өрхийн эрүүл мэндийн сувилагч, өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буянт-Ухаа хорооллын нэг хүн тус тус шинээр бүртгэгдлээ.
Улаанбаатарт 3 хүн нэмж бүртгэгдсээс гадна Сэлэнгэд 26 тохиолдол, Говьсүмбэр аймагт 3 хүний сорьцод коронавирус /нийт 32/ илэрч  улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 672, дотоодод тархсан халдвар 235 боллоо. Шинээр батлагдсан хүмүүсийн дийлэнх нь ойрын болон дам хавьтал буюу хамт үзвэр үзсэн, хамт хоол идсэн, караокед орсон, бариа засал хийсэн гэх мэт замаар халдвар авсан хэмээн  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn