Нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийг үүрэг болгов

337
 
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд автобуснэмэлтээр явуулахыг Хотын дарга Д.Сумьяабазар Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөний үеэрүүрэг болгов.

Тухайлбал, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Тахилт чиглэлд ачаалал нэмэгдэж, хүмүүсийн бөөгнөрөл үүсч байгааданхаарч, автобусны тоог нэмж, иргэдэд чирэгдэл учруулахгүй зохион байгуулахыг анхааруулсан юм.

Энэсарын 23 хүртэл төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах чиглэл барьж, өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарч байгаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын ЗахирагчШуурхай зөвлөгөөний үеэрүүрэг даалгавар өглөө.
Тухайлбал:
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэл ханган, дагалдах хуулийн төслүүдийн танилцуулгыг бэлтгэх.
-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаарэнэонд хэрэгжүүлэх төсөл,үйл ажиллагааныгүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах
-Засгийн газрынэнэоны 27 дугаар тогтоол, Шадар сайдын 2021 оны 12 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавих
-Энэсарын 11-23-нд хийх “Нэг хаалга - Нэг шинжилгээ”-ний батлагдсан хуваарийн дагуу иргэдийг шинжилгээнд хамруулахыг дүүргийн Засаг дарга нар сайтар зохион байгуулах, НЭМГ-ааснэгдсэн удирдлага, арга, зүйгээр хангаж ажилахыг үүрэг болголоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn