Батлагдсан вакцин бус баталгаагүй мэдээлэл аюултай

415
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 23-наас сулруулахтай зэрэгцэн Засгийн газраас иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүлэхээр болсон.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд Пфайзер /Pfizer/ вакциныг бүртгээд байсан бол саяхан Энэтхэгийн Серум институтын Астразенека /AstraZeneca/ вакциныг албан ёсоор бүртгэн баталгаажуулаад байна. Энэ хоёр төрлийн вакциныг Монголд оруулж ирэн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ажлыг төр засгийн зүгээс эрчимтэй зохион байгуулж хүн амын 60 хувийг хамруулах санхүүжилтийг шийдвэрлэсэн. Үндсэндээ вакцинжуулалт эхлэхэд бэлэн болсон нь тодорхой болоод буй.
Гэтэл үүнийг дагаад эсрэг мэдээ мэдээллүүдийг хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар тарааж, улс төржүүлэн харлуулах оролдлогуудыг хийж эхлээд байна.
Бодит бус, баттай эх сурвалжгүй, үнэнээс хол, үнэмшилгүй мэдээллүүдээр олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн энэ үйлдэл нь цаанаа тодорхой зорилгыг агуулж байгаа нь илт. Төрийн эрх барьж байгаа олонхийг, эсвэл хэн нэгний тэргүүлж буй засгийг "муухай” харагдуулах оролдлого өдгөө улиг болжээ.  
Мэдээлэл, технологийн энэ эрин үед иргэд үнэн, бодит мэдээллийг хил хязгааргүйгээр олж үзэх боломж нээлттэй болсон. Тухайлбал, ДЭМБ-аас танилцуулснаар вакцины үйлдвэрлэл та бидний олж уншсан "хар” мэдээлэл шиг тийм ч амар биш, хэн нэгэн, хэсэг бүлгийн дур зоргоор бүтээсэн бүрийг ДЭМБ өөрөө бас баталчихдаг юм биш. Маш олон саад бэрхшээл, нарийн шүүлт, шат дараалсан туршилтуудыг даван туулж бүтсэн шилдэг эрдэмтэн судлаачдын шинжлэх ухааны бүтээлийг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрдөг. Коронавирусийн эсрэг вакцин ч тэр бүх давааг давж буй. Өнгөрсөн хугацаанд 230 гаруй вакцин туршилтанд орсноос одоо Пфайзер, Астразенека, Спутник5 вакциныг, мөн Өмнөд Солонгосын хоёр хувилбарыг яаралтай тохиолдолд ашиглахаар ДЭМБ бүртгээд байгаа юм. Батлагдсан патентыг дур мэдэн өөрчилж, эм биш хор болгож дэлхий даяар тараана гэдэг огт боломжгүй зүйл. Харин боломжгүйг болсон мэт гуйвуулагчид л аюул авчирч мэднэ. 
Манайд ирэх Pfizer вакцинаар АНУ аль 2020 оны сүүлчээр иргэдээ дархлаажуулж эхэлсэн. АНУ, Германы хамтран бүтээсэн энэ вакцин нь коронавирусийн эсрэг 95 хувийн үр дүн үзүүлснийг вакцин бүтээгчид зарласан. Энэ вакциныг Их Британи, АНУ, Канад тэргүүтэй европын олон оронд хэрэглэж байна.
Их Британи, Шведийн хамтарсан "AstraZeneca” компанийн коронавирусийн вакцин Европын Холбооны /ЕХ/ орнуудад эрэлт ихтэй байгаа нь мөн өндөр үр дүнтэйг баталж байгаа юм. 
Харин манай улсын хувьд эдгээр вакциныг өгөгдсөн заалтаас нь хамаарч насанд хүрэгчдэд буюу нийт хүн амын 60 хувьд хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн амин чухал хэрэгцээний нэг болсон коронавирусийн эсрэг вакцин таны сайн дурын үндсэн дээр хийгдэх юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn