Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй

393
 
Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд ирээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн зохицуулалтыг дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн.
Энэ заалтад “ Зөвхөн нэг удаа сонгогдоно” гэсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулга дэвших эрхгүй болсныг тодотгож байгаа юм. Хуульчид ч энэ хэсгийг тайлбарлахдаа өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвшихгүй гэдэг нэгдмэл ойлголттой байна.  
Хуулийг Үндсэн хуульд нийцүүлж баталдаг болохоос Үндсэн хуулийг буцааж хэрэглэх, эсвэл шууд хэрэглэх хууль гэж байхгүй. Үндсэн хуулиар нэгэнт шинэ заалт батлагдсан учраас одоо ямар ч хүн Үндсэн хуулийн шинэчлэлийн дагуу нэр дэвшихээс өөр замгүй. Үүгээр өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй гэдэг асуудал тодорхой гарч ирсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ зүйл заалт 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ч тусгагдсан.

Энэ асуудлаар буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн зүйл заалт Үндсэн хуульд холбогдох зүйл заалттай яв цав нийцэж байх ёстой, өмнөх Ерөнхийлөгч нар дахин сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой тусгах ёстой гэсэн үндэслэлээр УИХ-ын гишүүн ХҮНамын дарга Т.Доржханд  2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд мэдүүлэг гаргасан. 
Харин үүний дараахан Ерөнхийлөгч Х.Баттулга шууд болон шууд бус утгаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй ээлж дараалан дуудаж уулзаж эхлээд зогсохгүй 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд анх удаа өөрийн биеэр очсон. Сонгуульд хэн нэгэн одоо байгаа давуу эрхээ ашиглан оролцоно гэсэн Үндсэн хуулиас гадуур зүйл байж болохгүй.
Уг нь Х.Баттулга өөрт хамааралтай хэсэг болох Үндсэн хуулийн өөрчлөлтийн 30.2 буюу “Ерөнхийлөгч 6 жилээр нэг удаа сонгогдоно” гэсэн зүйл заалт 2025 оын тавдугаар сараас хэрэгжиж эхэлнэ, тэгэхээр энэ удаагийн сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй гэж бодож явсан боловч тухайн үед Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд Үндсэн хуулийг батлах мөчид өөрийн биеэр санал гаргаж, 2020 оны тавдугаар сар болгон хугацааг өөрчилсөн юм.

Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхтэй холбоотойгоор Ардчилсан намаас гарч байгаа Ерөнхийлөгчөө тус намын лидерүүд нь дэмжихгүй гэдгээ ил тод хэлдэг болсон. Улс төрийн тоглолтууд үргэлжилсээр байж болохгүй, Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүн Үндсэн хуулиа дагаж мөрдөх нь зүй ёсны хэрэг.
Үндсэн хууль бол цагаан дээр хараар бичигдэн даяар олноо зарлан тунхаглагдсан хууль учраас “нэг удаа” гэдэг заалт хамгийн хүчтэй нь, хамгийн чухал нь. Үндсэн хуулиндаа үнэнч байна гэж тангараг өргөн төрийн тэргүүн болсон хүн өөрөө хууль зөрчин нэр дэвших эрхгүй.
Ерөнхийлөгчийн сонгуульд хуулиар тодорхойлогдсон хүн бүр нэр дэвших эрхтэй.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn