6 сүмоч халдвар авчээ

493

Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 17-нд доод зиндааны 6 бөх коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан гэж зарлалаа. Харин бөхчүүдийн дэвжээ, нэрийг нийтэд мэдээлсэнгүй.
Энэ сарын 16-нд нэг бөх халуурч, шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан бөгөөд тус дэвжээний сүмочдыг нийтээр нь шинжилгээнд хамруулахад дахин 5 бөх халдвартай нь тогтоогджээ. Гэхдээ тэр таван бөх ямар нэг шинж тэмдэггүй байгаа ажээ.
Сүмо бөхийн холбооноос халдварын шинэ голомт үүссэн нь 20-нд эхлэх бөхчүүдийн хамтарсан бэлтгэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй, бэлтгэлд оролоцх бөхүүд 19-нд шинжилгээ өгнө гэж мэдэгдлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn