Имартынхан уриалга гаргажээ

333

Ковид-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн 2 жил шахам хугацаанд тахлын эсрэг тууштай тэмцсээр байна.
Ард иргэдээ хүнсээр хангах чиг үүргийн дагуу #Имарт_хайпермаркет энэ цаг хугацаанд үүргээ ухамсарлан хүнс бараа,бүтээгдэхүүний тасалдал үүсгэлгүй ажиллахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ эрүүл ахуйг дээд зэргээр хамгаалсан үйлчилгээг үзүүлэхээр хичээнгүйлэн ажилласаар байна.
Мөн үйлчлүүлэгч болон ажилтнуудынхаа харилцаж буй орчинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, нийт 1000 гаруй ажилтнуудаа вакцинд хамруулж, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл 2 ээлжийн ажилтнууд хоорондоо биечлэн уулзаж хавьтал үүсэхгүй байхаар зохион байгуулалттай ажиллаж байна.
Аюулт өвчний улмаас иргэдийн аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага бүрэн өөрчлөгдсөн байгаа энэ үед бид нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлөх, үйлчилгээний байгууллагын үйлчилгээний стандарт соёлд шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэн, нийт аж ахуй нэгжүүдийг #ИЛҮҮ_ХАРИУЦЛАГАТАЙ_ЗӨВ_ЗОХИОН_БАЙГУУЛАЛТТАЙ_БАЙЖ_ХҮНДРЭЛИЙГ_ХАМТДАА_АМЖИЛТТАЙ_ДАВАН_ТУУЛАХЫГ_УРИАЛЖ_БАЙНА
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn