“Эрдэнэт” үйлдвэрийн ил болсон ч илчлэгдээгүй баримтууд

287

Монгол Улсын нийт өрхийн болоод 100 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг долоодугаар сарын 1 хүртэл “Эрдэнэт” үйлдвэр даахаар болсон. Үүнд шаардагдах 650 тэрбум төгрөгийг тус үйлдвэрийн орлогоос гаргаж буй юм. Анх удаагаа “Эрдэнэт”-ийн ашгийг эгэл монголчууд нийтээрээ хүртсэн нь энэ. Ашиглалтад орсноосоо хойш үе үеийн улстөрчид, дарга нарын амьдралаа өөд нь татах эх үүсвэр, хаана ч байхгүй өндөр үнээр бараа, бүтээгдэхүүн шахах барагдашгүй ундарга болсоор ирсэн “хөгшин үнээ”-ний сааль сүү татрах болоогүй ажээ.
Ердөө долоон сарын өмнө тус үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102,385,101 төгрөгийг Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн баримтын “Шилэн” гэх Цогоо ил болгосон агаад 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авч, хагас тэрбум төгрөгөөр автомашин худалдан авах тендер зарласан нь олноо ил болсон ч дээлээ нөмөрсөнгүй. Хохирлоо барагдуулсангүй.
Амташсан хэрээ 13 дахина гэгчээр "Эрдэнэт" төрийн өмчит үйлвэрийн захирал Х.Бадамсүрэнг жигнэмэг 105 сая, задгай хар чавга 48 сая төгрөгөөр авах тендер зарласан тухай араас нь хэвлэлээр шуугиж байна. Нийт монголчуудын цахилгаан, дулааны мөнгөтэй харьцуулахад “Эрдэнэт” үйлдвэрийн цайны мөнгө ам ангайлгана. 107 сая 928 мянга 588 төгрөгөөр үйлдвэрийн хэрэгцээнд цай авахаар тендер зарлажээ.
Өөр нэгэн сонирхолтой баримт гэвэл 2.353.725.168 төгрөгөөр мах авах тендер зарлажээ. Зах зээлийн ханшаар буюу нэг кг махны үнийг 15 мянга байгаа гэж тооцвол энэ хэмжээний мөнгөөр ойролцоогоор 156 тонн мах авна гэсэн үг. Олон улсын хэмжээнд насанд хүрсэн хүний махны хэрэглээ өдрийн 90 гр байдаг бол манай улсад 265 гр мах оногдож байна. Энэ тооцооллоор бодвол “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 ажилчны 98 өдрийн махны хэрэгцээ гэсэн үг. Гэхдээ тендерийн мэдээлэлдээ нэг кг махны үнэ, худалдан авах хэмжээг заагаагүй болохоор хэдээр хэдэн кг мах авч, хэдэн өдрийн ажилчдын хоолонд зарцуулах нь тодорхойгүй гэсэн үг. Үүний цаад нарийн задаргааг нь харвал улсын үйлдвэрийн мөнгө дарга нарын салаагаар урсаад байна уу эсвэл яагаад байна вэ гэдэг нь тодорхой болно.
2,3 тэрбумаар мах авсан “саалийн үнээ” маань ажилчдад халуун хоолоор үйлчлүүлэхэд 1,2 тэрбум төгрөг зориулж “Хаан хүнс Эрдэнэт” ХХК-д төлжээ. Ингээд зөвхөн хоол, түүний үндсэн орц болох маханд гэхэд л 3,5 тэрбум зарцуулсан байна. 
Дээр нь Соёл урлагийн цогцолборын музейн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, суурилуулах ажилд 1,1 тэрбум,  Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлчилгээ авахаар “Өнгөт бэх” ХХК-тай 25 сая төгрөгийн гэрээ, “Зөв эхлэл стандарт мед” ХХК-тай 90 сая, “Алтан ном” ХХК-тай 40 сая, “Тод өнгө” ХХК-тай 90 сая төгрөгийн гэрээ байгуулсан бол 169 сая төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг “Баяжуулагч одод” ХХК-иас авахаар гэрээ хийжээ. 169 сая төгрөгөөр хэдэн литр сүү авч болохыг бодоод үзээрэй.
Ариун цэврийн цаасанд л гэхэд 26 сая төгрөг, ажилчдын цэвэр усанд 191 сая төгрөг, тээврийн хэрэгсэлд /хүнд машин механизм, автобус биш/      699 сая төгрөгийг зарцуулсан байх юм. Тээврийн хэрэгсэл гэдэгт аль даргын ямар үнэтэй унаа явааг мэдэх боломж алга.
Нэг ойлгомжтой зүйл гэвэл ЗИЛ-43362 маркийн машины хөдөлгүүр худалдан авахад 8,4 сая төгрөг зарцуулсан байна. Цоо шинэ биш ч Монголдоо бол шинэд тооцогдох хэрэглэж байсан дээрх маркийн машин нь ОХУ-ын сайтад бүтнээрээ 15 сая төгрөгөөр зарагдаж байна.
Хүүхдүүдэд шилний цаанаас мөхөөлдөс долоолгох мэт битүү хатуу энэ их мөнгөний цаана чухам юу нуугдаж байгаа бодит задаргааг нь харж л мэдэх нь. Ганцхан зүйл тодорхой байгаа нь машины хөдөлгүүр бөгөөд тэр нь ямар зөрүүтэй байгаагаас үүдвэл ажилчдын 00-ийн цаас, сүү, мах, жимс, чихэр, комьютер, цайны цаана хэр хэмжээний мөнгө шамшигдуулж байгааг бид эргэн хөндөх болно.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монгол компани авснаар тус үйлдвэрт өндөр үнээр хэрэгтэй, хэрэггүй бараа шахдаг нь арилна гэж найдаж байсан ч тэгсэнгүй. Өмнө нь улстөрчид шахаа хийдэг байсан бол 49 хувийг авсан компани л шахаа хийдэг болсон. Монголын ард түмний өмч байх ёстой үйлдвэрийг өөрсдийнх нь мөнгөөр нэг этгээд луйвардаад авчихлаа гэж үхэн хатан улстөрчид зүтгэсээр улсын мэдэлд авсан. Ингэснээр тэд дахин шахаагаа хийж эхэлсэн бололтой. Дарга нарын тансаглал нь ил болсон ч хариуцлага тооцохгүй байгаа нь тэднийг байлгах ашиг сонирхол “хонгил”-ынхонд байгаа бололтой. Их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс" зохиолд гардагчлан Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр тэнцэнэ гэдэг шиг монголчуудын цахилгааны төлбөрөө төлүүлсэн, дарга нарынх нь зарцуулсантай тэмцэнэ гэдэг эргэлзэх зүйл алга.  
"Эрдэнэт" үйлдвэрийн 2021 оны эхний 4 сарын худалдан авалтаас түүвэрлэсэн бараа бүтээгдэхүүний жагсаалт 
Д/д
Тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр
Гэрээний дүн
Санхүүжилт /өссөн дүнгээр/
Бараа, ажил үйлчилгээ нийлүүлэгч
 
 
 
 
 
Нэр
Хаяг
1
Компьютер и Windows /ХМТАЦех/
65194146.87
65194146.87
MINE sofe  Ltd
USA 
23
Ажилчдад халуун хоолоор үйлчлэх
Тарифаар
1202407225
Хаан хүнс Эрдэнэт ХХК
  Эрдэнэт Рашаант 8 гудамжны зуун тал
24
Ажилчдад халуун хоолоор үйлчлэх
Тарифаар
592132136.8
Хаан хүнс Эрдэнэт ХХК
  Эрдэнэт Рашаант 8 гудамжны зуун тал
58
Цахилгаан хөдөлгүүр
270000000
259500000
Техникийн цогц шийдэл ХХК
Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг Ялалт 16-р байр 22 тоот
59
Спорт цогцолборын Хангарьд паласын өргөтгөлийн ажил
303890000
16984740
Золотое руно ХХК
Орон аймаг БО сум Зэст баг Захиргааны 3-р байр 106 тоот РД:ФД:86021010
64
Соёл урлагын цогцолборын музейн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, суурилуулах ажил
1101272797
54968522
Воком технологи  ХХК
УБ БЗ дуурэг 14-р хороо МНДД оффис 2-р давхар
71
Цахилгаан тоноглолын сэлбэг хэрэгсэл
470000000
444496589
Эм Ай Эс Эс ХХК
Улаанбаатар Сонгинохайрхан дуурэг 19-р хороо 58-н айл  8-3
85
Ариутгал, халдваргүйжүүлэлт /ковид-19/
Тарифаар
13398000
Үрст бүрд ХХК
 
86
Ариутгал, халдваргүйжүүлэлт /ковид-19/
Тарифаар
45397201
Ногоон ариусгал ТББ
БО Бусийн эмчилгээ оношилгооны товийн хог хаягдал халдваргуйжуулэх тов БО 15-Р БАГ РАШААН 30 16 А тоот
117
Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлчилгээ
25000000
7500000
Өнгөт бэх ХХК
Орхон аймаг Баян-ондор баг 5-р хороолол 21-р байр 6-р подвол
118
Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлчилгээ
90000000
29325648
Зөв эхлэл стандарт мед ХХК
Орхон аймаг БО сум
119
Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлчилгээ
40000000
17899750
Алтан ном ХХК
  Баян-Ондор ДГТ-2
120
Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлчилгээ
90000000
64891140
Тод өнгө ХХК
Орхон аймак 3- микр дом-17 Монголия
121
Хэвлэлийн бүтээгдэхүүний үйлчилгээ
50000000
20940590
Эрдэнэсийн өнгө ХХК
  Орхон Баян-Ондор Уурхайчин баг 3-22-75 тоот
137
Сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх /ажилчдад/
169400000
59448641.46
Баяжуулагч одод ХХК
Орхон аймаг Баян-Ондор сум уурхайчин баг Дэлгэрэх тов
159
Суурин утасны аппарат
28380000
21680000
Энхбаясгалангийн орон ХХК
Орхон аймаг Баян-Ондор сум 2-р баг Оюут баг 2-р хороолол 13-38 тоот
229
Соёл урлагын цогцолборын тайзны материал
34980000
34980000
Монголтуйвар транс  ХХК
УБ хот баянзурх дуурэг 25-р хороо Ойн 59а
237
Бараа материалын үнэ
42385715
42385715
Тийм Эттэ ХХК
Орхон аймаг Баян-Ондор сум 4-р баг Хурэнбулаг баг 4-р хороолол 14 68 тоот
245
Ажилчдын хувцас солих өрөөний душ болон дагалдах хэрэгсэл
32219000
32219000
Монголтуйвар транс  ХХК
УБ хот баянзурх дуурэг 25-р хороо Ойн 59а
249
Сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх
174240000
86706808.7
Эрдэнэт хаан сүү ХХК
Орхон
289
Ариун цэврийн цаас, салфетка /ААҮЦехэд/
26488800
26488800
Гранд макс  ХХК
УБ хан-уул дуурэг 15-р хороо нархан 61-49 тоот
369
Зайнаас биеийн халууныг хэмжиж, дэлгэцээр хянадаг ухаалаг төхөөрөмж
30000000
27272727.27
Энхбаясгалангийн орон ХХК
Орхон аймаг Баян-Ондор сум 2-р баг Оюут баг 2-р хороолол 13-38 тоот
370
Ариутгал, халдваргүйтгэлийн бодис /ковид-19/
99984000
99984000
Монос Орхон фарм ХХК
 
374
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нөөцийн удирдлагыг сайжруулах судалгааны ажил
158870000
95322000
МУИС.Бизнесийн сургууль
Улаанбаатар Сухбаатар дуурэг 8-р хороо Залуучуудын оргон чолоо Оорийн байр-01
377
Ажилчдад цэвэр ус нийлүүлэх
191180000
80975000.1
Баруун бүс ХХК
УБ СХД 20-р хороо Тээвэрчид Энхжин хцдалдааны тов
411
Тээврийн хэрэгсэл
699000000
699000000
Моннисмоторс  ХХК
Улаанбаатар СБД 2 хороо 5 хороолол Ниссан тов оорийн байранд
417
Хөдөлгүүр ЗИЛ-43362
8450000
8450000
Гантавилга ХХК
Улаанбаатар Сонгинохайрхан дуурэг 28-р хороо Сансар 3-14
512
Нэг удаагийн хамгаалалтын комбинезон
52800000
52800000
Бэкко ХХК
Орхон БО сум 2- р баг Оюут 2-р хороолол 2-6 тоот
513
Ариутгал, халдваргүйтгэлийн бодис /ковид-19/
49250000
49250000
Түмэн гива ХХК
 
514
Нэг удаагийн амны хаалт /Шуурхай штаб/
30000000
30000000
Ботгон жин ХХК
Орхон баян-ондор Рашаант 2-35
Эх сурвалж: Eagle.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn