Хөдөлгөөнд оролцож явсан машин шатжээ

314


Нийслэлийн Хан-уул дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөн оролцож явсан "Витц Тоёота" машин шатжээ. Ханбогд хотхоны орчим өгсөх замд шатсан уг машины галыг Хан-Уул дүүргийн гал унтраах 014 ангийн алба хаагчид унтрааж хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангасан байна. 

Хүний амь эрсдээгүй байна. Машинаа унаж явахад урдаас утаа гарч шатсан гэдгийг жолооч нь хэлж байжээ. Тиймээс жолооч нарыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шалган сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцож байхыг анхааруулж байна. Тухайлбал, манайд зарим жолооч нар машиндаа стандартын бус том дугуй тавьснаар машины бусад эд анги, биетэй шүргэлцэн улмаар гал гарах байдал үүсдэг байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn