ЗГ: Зайсангийн аманд газар авч баяжсан хэргээр шалгагдаж буй Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөллөө

335

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал, Ц.Ганхүү нь Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг 2015 оноос хойш хашсан бөгөөд Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс” хотхоныг эхнэр, хүү, дүү нарын компаниар бариулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай гэж буй юм. Ийнхүү газартай холбоотой маргаан их гарах болсон нь түүнийг чөлөөлөх шалтгаан болжээ.
Сануулахад, АТГ-аас түүний гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж, шалгаж байгаа талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан юм.

http://www.arslan.mn/politics/government/630962.shtmlскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn