Сургуулийн автобусны жолооч, хүүхэд зохицуулагч нарт сургалт зохион байгуулж байна

324

Нийтийн тээврийн үйлчилгээний газар сургуулийн автобусны үйлчилгээнд явж буй аж ахуйн нэгжүүдэд  хүүхдийг аюулгүй тээвэрлэхэд онцгойлон анхаарч  ажиллах талаар мэдлэг, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг шат дараатайзохион байгуулж байна. 
Түүний нэг нь цахим сургалт юм. Сургалт нь хүүхдийн эрхийг дээдлэх, хүүхэд хамгаалал,  аюулгүй ажиллагаа, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, ирээдүй хойч үеэ аюулгүй орчинд амьдруулах, зөв дадал зуршлыг бий болгох  ач холбогдолтой юм.
Сургалтад сургуулийн автобусны үйлчилгээнд ажиллаж буй 11 аж ахуй нэгж, байгууллагын 37 жолооч, сургуулийн автобусны үйлчилгээнд хяналт тавьж буй мөн тооны хүүхэд зохицуулагчнархамрагдав.
Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтыг тусгасанюм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn