Алга болсон охиныг ЭЭЖИЙНХ НЬ НАЙЗ хуурч, авч явсан байжээ
Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 5-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрээс 7 настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан, сураггүй байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу, шалгалтын ажиллагаа явуулахад 7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь хүүхдийн оршин суугаа хаяганд ирж, “Хамт тоглоомын талбайд тоглоё” гэж худал хэлэн, гэрээс нь гаргаж, улмаар түүнийг авч явсныг тогтоон, өчигдөр (2022.02.06) Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос баривчилсан байна.
Улмаар хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч, гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна.
Тухайн үед хүүхэд гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд охиных нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан хэмээн мэдүүлжээ.