Ухань хот гурав хоногийн хөл хорио тогтоов

371
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод COVID-19 халдварын хамгийн анхны тохиолдол хоёр жил гаруй хугацааны өмнө бүртгэгдэж байв. Үүнээс хойш халдварын тархалтыг амжилттай зогсоож чадсан тус хотод лхагва гарагт COVID-19-ийн дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Халдвар цааш тархахаас сэргийлсэн хотын эрх баригчид  нэг сая орчим хүн амтай “Жиан шиа” /Jiangxia/ дүүрэгт нийтийн тээврийг зогсоож, олныг хамарсан үйл ажиллагааг хориглож, зоогийн газар тэргүүтэй зарим бизнесийн байгууллагуудыг хаах тушаал гаргасан байна. Мөн тус дүүргийн иргэдийг өөр дүүрэг рүү зорчихийг хориглож, зах , худалдааны төвүүдээ хаажээ. Энэ хориг гурав хоногийн турш үргэлжлэх юм.
Ухань хотын 11 сая иргэнийг бүх нийтийн шинжилгээнд хамруулах үеэр хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Дараа нь энэ хоёр хүний ойрын хавьтлын хоёр хүнээс халдвар илэрч тохиолдлын тоо дөрөв болсон байна. Хятад улсын тухайд халдварын тоог тэг болгох зорилтын хүрээнд хатуу хөл хорио тогтоох, бүх иргэнээ шинжилгээнд хамруулах гэсэн арга хэмжээг тасралтгүйгээр хэрэгжүүлж байгаа юм. Үүний үр дүнд тус улс халдварын нийт тоо болоод нас баралтаар доогуур түвшинд байгаа жишиг орон болсон билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 143 (6875)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn