Нөөцийн мах худалдан борлуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр дэлгүүрүүдэд сургалт зохион байгууллаа

108


Хүн амын хаврын улирлын хэрэгцээнд нийлүүлэгдэх махны хэмжээг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт нөөцийн мах худалдан борлуулах дэлгүүрүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газартай хамтран махны чанар аюулгүй байдал хүрэлцээ хангамж, татварын баримт олгох, эрүүл ахуй халдвар хамгаалалд анхаарах асуудлаар сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө.
Мөн нөөцийн мах худалдан борлуулахад тулгамддаг асуудлуудыг ярилцаж, хариулт өгч санал солилцлоо. Нөөцийн мах 2022 оны 03 дугаар сарын 15-аас худалдаанд гарахаар төлөвлөгдөж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn