ИТХ-ын төлөөлөгч, 14 дүгээр хорооны Засаг дарга Д.ГАНБАДРАХ: ӨЛЗИЙТ ХОРООЛОЛ ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛНО…

166


“Хан-Уул дүүргийн Өлзийт хороо буюу 14 дүгээр хороо 1950 өрх, 6100 хүн амтай, түр оршин суудаг 2000 орчим дүүргийн алслагдсан хороодын нэг. Тус хорооны зуслангийн бүс буюу гэр хорооллын гэрэлгүй болон хүчдэлийн уналттай айл өрхүүдийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил нийт 400 гаруй өрхийн цахилгааны хүчдэл сайжруулах ажил хийж гүйцэтгэсэн.
✅Тухайлбал зуслангийн бүсийн гэрэлгүй болон хүчдэлийн уналттай 1 болон 5-р хэсгийн 223 өрх, 2,4,7-р хэсгийн 151 өрхийн цахилгааны хүчдэл сайжруулж, Өлзийт бүсийн айл өрхүүдийн 95 хувь нь цахилгааны хангамжид бүрэн холбогдсон. Мөн гэр хорооллын харанхуй орчинд 97 ширхэг гэрэлтүүлэг, 10 гаруй камер суурилуулсан.✅Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жишиг Өрхийн эрүүл мэндийн төв тун удахгүй ашиглалтад орж, хорооны 6000 гаруй иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээ гэрийнхээ ойроос авах боломжтой болно” гэв.Хан-Уул Эко дүүргийн нээлттэй бямба гараг алсын хороодод үргэлжиллээ…
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn