Хан-Уул дүүрэг “Нэг өрх - Нэг иргэн" шинжилгээнд 1875 иргэнийг хамруулав

410

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэнийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд  төлөвлөн ажиллаж байна. Тэгэхдэээ халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах  юм. 
Өнөөдөр /2020.12.06/  буюу ням гарагийн 14:00 цагийн байдлаар дээр дурдсан хороодын нийт 1875  иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.
“Нэг өрх-нэг иргэн” шинжилгээ өгөх цэгүүд:
  1. 4,5 дугаар хорооны иргэд 34 дүгээр сургууль
  2. 9,10 дугаар хорооны иргэд Яармаг амбулатори салбар
  3. 16,21 дүгээр хорооны иргэд Буянт-Ухаа цогцолбор сургууль
Хан-Уул дүүргийн Онцгой комисс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn