Д.Амарбаясгалан: Нэр хүндээ алдсан, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн намын жагсаалтад орох боломжгүй

174
Н.Энхболд нарын УИХ-ын гишүүдийн санаачилсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газраас санал авчээ.
Засгийн газрын зүгээс тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн 30 гаруй зүйлд санал өгч УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна. Тус нэмэлт өөрчлөлтөд оруулж ирсэн намын жагсаалтаар УИХ-д сонгогдох 38 нэр дэвшигчийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө. 
Тэрбээр "Монгол Улсын Сонгуулийн болон Төрийн албаны тухай хуулиар авлига албан тушаалын гэмт хэрэгт  холбогдсон этгээдийг нэр дэвшүүлэхгүй байх, төрийн албан тушаалд томилохгүй байх үүргийг хүлээж байгаа. 
Шинээр өргөн барьж буй хуулиар бүх шатны сонгуульд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлсэн хүн нэр дэвшихгүй байх бүх нөхцөлийг хангаж өгсөн. 
Иргэдийн зүгээс 38 нь намын нэрийн жагсаалтаар УИХ-д сонгогдох нэр дэвшигчид нэр хүндээ алдсан, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг намын жагсаалтын ард нууж оруулна гэх хардалт явдаг. 
Нэгдүгээр, Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн жагсаалтад орох боломжгүй, 
Хоёрдугаарт, Нэр хүндээ алдсан улс төрчдийг намууд тухайн жагсаалтдаа бичсэн тохиолдолд намуудын өөрсдийн хариуцлагын асуудал хөндөгдөнө. Нэр хүндээ алдсан хүнийг жагсаалтдаа оруулж бичсэн намууд нь иргэдийн дэмжлэгийг авахгүй байх бүх боломж нөхцөл бүрдсэн гэдгээрээ онцлог юм" гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn