Б.Ганхуягийг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дахин цагдан хорьжээ

306

Нүүрсний хэргээр хоригдсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн баасан гарагт /2023.05.05/ цагдан хорих хугацаа дууссанаар батлан даалтаар сулласан байдаг.
Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЗ/275-т дугаар шүүгчийн захирамжаар  яллагдагчаар татсан Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал ирүүлснийг хүлээн авахаас татгалзаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Тэгвэл уг шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын гомдлын хүлээн авч, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан яллагдагч Б.Ганхуягийг “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2023 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn