ТЦА: Өнөөдөр дараах замуудаар зорчихгүй байхыг хүслээ

202


Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан энэ оны есдүгээр сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 
Үүнтэй холбогдуулан, өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны өдрийн 08.30-12.30 цагийн хооронд “Бага тойруу", “Энхтайваны өргөн чөлөө”, "Чингисийн өргөн чөлөө" , "Сөүлийн гудамж"-ийн замыг хэсэгчлэн хаана. 
Мөн 14.00-15.30 цагийн хооронд "Чингисийн өргөн чөлөө", “Бага тойруу", 18.15-20.30 цагийн хооронд , "Олимпын гудамж", “Их монголын гудамж" орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаанд хаах тул иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, дурдсан цагуудад тухайн замаар зорчихгүй байхыг хүсэж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn