Имарт хайпермаркет 30 гаруй хүлэмжийн аж ахуй эрхлэгчтэй тогтмол хамтран ажиллаж байна

205

Имарт хайпермаркетын хамт олон тогтвортой хөгжлийн бодлого, хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилтын хүрээнд нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг.
Найман жилийн өмнө анхны салбар дэлгүүрээ нээсэн үеэс эхлэн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг бүх талаараа дэмжин, хамтран ажилласан.
Энэ хүрээнд томоохон тариалан эрхлэгчид болон 30 гаруй хүлэмжийн аж ахуй эрхлэгчтэй тогтмол хамтран ажиллаж, шинэхэн, органик нарийн ногоо, хүнсний ногоог үйлчлүүлэгчиддээ жилийн дөрвөн улирлын турш хүргэж байна. 
Өчигдөр /2024.03.06/ тус хайпермаркетын удирдлагууд Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Монгол орны газарзүй, цаг уурын хүнд нөхцөлд жимс жимсгэнэ, үндэст ногоо, нарийн ногооны сортыг асар их хүч хөдөлмөрөөр нутагшуулж Имартын үйлчлүүлэгчдэд илүү өргөн сонголтыг бий болгож буй бизнес эрхлэгч тариаланч та бүхэн баярлалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn