Г.Гангамөрөнг Хотын даргын зөвлөхөөр томилж, О.Номинчимэгийн хамтаар "МАН-ын жагсаалт"-д нэрийг нь багтаахаар Х.Нямбаатар хөөцөлдөж байна

0

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26 /2024.06.26/-ны Лхагва гарагт зохион байгуулна. Энэ жилийн сонгуулийг холимог системээр бүсчилсэн том тойрогт явуулахаараа онцлогтой. Тодруулбал, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж сонгуулийн хуулинд заасан.
Тогтоолын төсөлд сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан юм. Хэдий улс төрийн намууд 48 гишүүнээ жагсаалтад багтаах ч АН, МАН-ын тухайд жагсаалтын эхний 20 дотор багтсан хүмүүст боломж харагдаж буй учир горилогчид энэ дотор багтахаар гүйлдэж буй.
Хэнийг жагсаалтад багтаахыг Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нар мэдэх ч У.Хүрэлсүх, Г.Занданшатар, болоод Х.Баттулга гээд бусад хүмүүс ч нөлөө үзүүлнэ. Нам, эвслүүд жагсаалтаар хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ удахгүй тодорхой болгоно.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн баруун гар, нийслэлийн МАН-ын дэд дарга, цагтаа Засгийн газарт өндөр нөлөөтэй байсан Хотын дарга Х.Нямбаатар өөрийн зарим нэг хүнийг жагсаалтад оруулах аж. Тухайлбал,түүний нэгдүгээр орлогч П.Сайнзориг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн гэх мэдээлэл бий. Харин хоёрдугаар орлогч О.Номинчимэг нь Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж магадгүй гэж байгаа ч түүнийг жагсаалтад мөн багтаах хувилбар яригдаж эхэлжээ.
О.Номинчимэгийн тухайд хуульч мэргэжилтэй, Токиогийн их сургуульд Харьцуулсан эрх зүйн магистр,  АНУ-ын Нью-Йорк хот, Колумбийн их сургуульд Хууль зүйн магистр хамгаалсан, УИХ-ын тамгын газарт тэргүүн дэд дарга, УИХ-ын дарга Г.Занданшатарын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Сүүлийн үед Цэнгэлдэх хүрээлэнгийн хувьчлал зэрэг олны анхаарлыг татаж буй ажлыг гардан гүйцэтгэж байгаа юм. Улс төрд түүнийг Х.Нямбаатарын гэхээс илүү Г.Занданшатарынх гэгддэг. Тиймээс түүнийг жагсаалтад багтаахад УИХ-ын Г.Занданшатар ч оролцож магадгүй юм.
Түүнээс гадна НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн НИТХ-ын дарга Г.Гангамөрөнг жагсаалтад оруулахаар Х.Нямбаатар зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотой Г.Гангамөрөнг Хотын дарга Х.Нямбаатарын зөвлөхөөр томилохоор тушаал нь гарсан бөгөөд ойрын өдрүүдэд баталгаажуулахаар хүлээж байгаа аж. Түүнийг зөвлөхөөр томилсны дараа үргэлжлүүлэн жагсаалтад багтаах аж. Г.Гангамөрөн нь Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдсон байдаг. 2016 онд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын зөвлөх, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын зөвлөхөөр ажиллаж байжээ. Харин өдгөө Х.Нямбаатарын дэмжлэг, улс төрийн багт хамаарах болсон юм.

https://isee.mn/n/64006
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn