3х3: Шигшээ багийнхан дахин дөрвөн жил хүлээх болов

0

“Парис 2024" олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн сүүлчийн тэмцээн Унгарын Дебрецен хотод болж өндөрлөлөө. Харамсалтай нь, манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хоёул эрх авч чадалгүй, дараагийн олимпыг хүлээхээр боллоо.  
Учир нь, манай улсын эмэгтэй шигшээ баг энэхүү эрх олгох сүүлийн тэмцээнд Япон улсын шигшээ багт хожигдсоноор үзэгчийн суудал руу шилжсэн. Харин Азийн аваргууд болох манай улсын эрэгтэй шигшээ баг эхний өдөр Бельги, Польш, Египетийн багийг хожиж хасагдах шатад шалгараад байсан билээ.
Харин тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр “Хөх чононууд” дөрвөн тоглолт хийж, хүчирхэг Япон улсын шигшээ баг, Израил улсын шигшээ багийг буулган авч чадсан юм. Тухайлбал,  Япон улсын шигшээ багийн эсрэг тоглосон тоглолтод А.Анандын алсын зайн шидэлт оновч муутай байсан ч эцсийн мөчид тэрээр баззердаж, хасагдах шат руу багаа хөтөлсөн юм. Харин хасагдах шатад “B” хэсгийн хоёрдугаар байраар гарсан багтай буюу Израилийн шигшээ багтай учраа таарч, 22:15-аар илүүрхэн хожсон байдаг.
Ийн манай улсын эрэгтэй шигшээ баг ирэх наймдугаар сард болох Парисын олимпыг зориход нэгхэн хожил үлдээд байв. Гэвч шигшээ багийн тамирчин ”Archer” буюу А.Анандыг Израилтай хийсэн тоглолтын үеэр гаргасан зүй бус үйлдэлд нь олон улсын сагсанбөмбөгийн холбоо ФИБА-аас хоёр тоглолт өнжих шийтгэл оноосон юм. Ингэснээр манай улс хүн дутуу буюу гурван хүнтэйгээр тоглохоор болсон.
Хүн дутуу, өндөр ачаалалтай тоглож байсан ч манай шигшээ баг Франц, Польштэй хийх тоглолтын турш илүүрхэж, агуулгын хувьд удирдаж байсан юм. Харамсалтай нь, шигшээ уг хоёр тоглолт хоёуланд нь эцсийн мөчид баззердуулж, 21:20, 20:22-оор ялагдан нутаг буцахаар боллоо.
Ийнхүү энэ жилийн олимпод оролцож чадалгүй, манай улсын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ дахин дөрвөн жил хүлээхээр боллоо.  
facebook0

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn