Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Парисыг зорилоо
Зуны спортын XXXIII наадамд оролцох Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын түрүүч өнөөдөр өглөө Парисыг зорилоо.
Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцох -60, -66, -73, -48, -52, -57 кг /жин/-ийн тамирчид Парис хот руу өнөөдөр явжээ. Жүдо бөхийн төрөлд оролцохоор ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа, эмч Масатоши Нишикидо нар багтжээ.
Эмэгтэй:
- 48 кгд Б.Баасанхүү
- 52 кгд Л.Сосорбарам
- 57кгд Л.Энхрийлэн
- 78кг О.Хүслэн
- 78кгд А.Адьяасүрэн
Эрэгтэй:
- 60кг Э.Ариунболд
- 66кгд Ё. Басхүү
- 73 кгд Б.Эрдэнэбаяр
- 100кг Б.Гончигсүрэн
- 100 кг О.Цэцэнцэнгэл нарын тамирчин Парис-2024 олимпын наадамд хүч үзнэ.