Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл эхэллээ

607


Б.ДОЛЖИНЖАВ
2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад элсэх нэгдүгээр ангийн сурагчид болон цэцэрлэгийн цахим бүртгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Энэ жил төрийн өмчийн бүх сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулна. Цахимаас гадна эцэг, эх өөрсдөө хүсвэл уламжлалт буюу биеэр очиж бүртгүүлэх нь нээлттэй. Бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.  Нийслэлийн хамран сургах тойрогт багтсан хаягтай 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд бүртгүүлнэ. Харин орон нутгийн хаягтай бол бүртгүүлэх боломжгүй. Системд элсэх хүсэлт илгээсэн бол дахин бүртгэл хийгдэхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн сургуульд элсэх хүсэлт явуулсан тохиолдолд өөр хувийн хэвшлийн сургуульд бүртгүүлэхээр болбол заавал хасалт хийлгэх ёстой" гэлээ.  Харин төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн гурван жил цахимаар зохион байгуулсан. Гэвч  энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Учир нь хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй  гэсэн шийдвэр гарсан тул шинээр бүртгэл хийвэл эцэг, эхчүүдэд зөрүүтэй ойлголт төрүүлж магадгүй тул тодорхой хугацаагаар бүртгэлийг хойшлуулж энэ сарын 17-нд гэхэд хяналтын тоогоо гаргасны дараагаар бүртгэл хийх юм байна.
Бүртгүүлэх заавар: 
  1. Хүүхдийн асран хамгаалагч нь https://parent.edu.mn/#/login хаягт шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх ёстой.
  2. Бүртгүүлсний дараагаар тухайн асран хамгаалагч нь өөрийн мэдээллийг оруулж, дараа нь нэгдүгээр ангийн элсэгчийн бүртгэл хэсэгт очиж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад бүх мэдээлэл гарч ирнэ. 
  3. Мэдээллээ шалгаж, хадгалснаар амжилттай хадгалагдлаа гэж гарна. Ийнхүү бүртгүүлснээр “Хянагдаж байна” гэх төлөв харагдана.
  4. Тодорхой хугацааны дараа төлөв нь “батлагдсан” эсвэл “цуцлагдсан” болно. (Хаягийн зөрчил гарсан тохиолдолд цуцлагдсан гэж гарах бөгөөд үүнийг сургуулийн элсэлт хариуцан ажиллаж буй комисс шийдвэрлэх аж).
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn