Ж.К.Роулинг, Элон Маск нарыг Алжирын боксчин Иман Халифын гомдолтой холбоотойгоор шүүхэд дуудна

152

Алжирын боксчин Имане Халифыг өмгөөлж буй өмгөөлөгч Ж.К.Роулинг, Элон Маск нар онлайн дарамт шахалттай холбоотойгоор  гомдол гаргасан   хүмүүсийн тоонд багтаж буй талаар мэдэгджээ.
Парист болсон эмэгтэйчүүдийн дунд жингийн тэмцээнд Халиф алтан медаль хүртэж, тус наадамд боксын төрөлд алтан медаль хүртсэн Алжирын анхны эмэгтэй болсон. Гэсэн хэдий ч 25 настай бүсгүйг Олон улсын боксын холбоо (IBA) жендэрийн шалгуур үзүүлэлтэд тэнцээгүй хэмээн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хасаж байсан.  
ОУБХ-ны дүгнэлтийг нотлох баримт байгаагүй тул Халифыг ОУОХ-ноос олимпод  оролцох эрх олгосон юм. Баасан гарагт Хелифийн гомдлыг Парисын прокурорын газрын үзэн ядсан үг хэллэгтэй тэмцэх тусгай хэлтэст илгээсэн  байна.  Хелифийн өмгөөлөгч Набил Боуди боскчны эсрэг үл ялгаварлан гадуурхах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах кампанит ажил өрнөсөн гэжээ.
Мягмар гарагт Боуди “Variety”-д өгсөн ярилцлагадаа "Ж.К.Роулинг, Элон Маск нар шүүхэд дуудагдсан. Түүнчлэн Трамп твиттер хуудаснаа жиргэсэн тул бидний нэхэмжлэлд нэр нь дурдагдсан эсэхээс үл хамааран түүнийг яллах ажиллагааны нэг хэсэг болгон шалгах нь гарцаагүй"  гэжээ. Маскийн X (хуучнаар Twitter) дээр Роулинг боксчныг "эрэгтэй" гэж нэрлээд өрсөлдөгч  эмэгтэйнхээ амьдралын хүсэл тэмүүллийг нь зүгээр л нурааж байна" гэж буруутгасан. Маск Америкийн усанд сэлэгч Райли Гейнсийн нийтлэлийг хуваалцаж, "Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн спортод хамаарахгүй"   гэсэн зурвасыг "Мэдээж" хэмээн хуваалцжээ. Трамп "Truth Social" цахим хуудастаа "Эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортод оролцуулах ёсгүй" гэжээ.
Эх сурвалж: https://www.independent.co.uk/arts-entertainment/books/news/jk-rowling-elon-musk-imane-khalif-olympics-b2595971.html
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn