Гавъяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор ДАШТ-д өрсөлдсөн 3х3 сагсан бөмбөгийн баг хүрэл медаль хүртлээ

12

БНХАУ-ын Шямэнь хотод 3х3 сагсан бөмбөгийн Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-24-нд болж өндөрлөлөө. 
Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон “Мон-Алтиус” дээд сургуулийн баг хүрэл медаль хүртжээ. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд А.Батхуяг, Б.Алтангэрэл, У.Чингүүн, Л.Авирмэд нар оролцсон бөгөөд тэд медальд хүрэх замдаа Уганда, Эквадор, БНХАУ-ын багийг хожсон байна. Монголын баг тус тэмцээний иж бүрдэл медальтай болж байгаа ба ирэх оны долоодугаар сард Герман улсад болох Дэлхийн оюутны Универсиад наадамд оролцох эрхтэй болжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn