Алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхийх нь хүсэлтээр зогсоожээ

562


Налайх дүүргийн VI хороо “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болоод арав хонож, ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Иргэн сураггүй алга болсон дуудлагыг долоодугаар сарын 31-ний өдрийн  22:35 цагт ОБЕГ хүлээн авч эрэн хайх ажиллагааг эхлүүлж, дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллийн дагуу наймдугаар сарын 02-ны өдөр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байсан. Мөн наймдугаар сарын 5-ны өдөр ар гэрийнх нь дахин хүсэлт гаргаснаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн 2 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 2 автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байсан ч ар гэрийнхнийх нь хүсэлтээр тус ажиллагааг зогсоосон байна. 
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn