Онлайн покер ажиллуулж байсан иргэдэд ял оноож, 2 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ

Онлайн покер ажиллуулж байсан иргэдэд ял оноож, 2 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ. Тодруулбал, гар утасны Poker 2 аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, шалгаж хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүхээр шийдүүлсэн байна.


