Хотын захиргаа нүүхтэй холбогдуулан яармагийн хоёр байршилд 10 хоног зам хаана

21

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 1.7 км авто зам”-ын барилгын ажлын хүрээнд дараах замуудын хөдөлгөөнийг хаахаар болсон байна.
Үүнд:
Нүхтийн замаас Хан-Уул дүүрэг 4 дүгээр хорооны нэгдсэн эмнэлэг хүртлэх 712м
Наадамчдын гудамжнаас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртлэх 280м авто замыг 2020 оны 10 дугаар сарын 1-11-ний өдрийг хүртлэх хугацаанд хаана.
Энэ үеэр цементээр бэхжүүлсэн суурь болон өнгө хучилтын ажлыг хийх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн тус хугацаанд зураглалын дагуу түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn