Сэрэмжлүүлэг: Газ дэлбэрч, хоёр хүн түлэгджээ

599
 
Ахуйн хэрэглээний газ дэлбэрч хоёр хүн түлэгджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт орших дугаар байрны гурав дугаар давхарт ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн 24 настай хоёр эрэгтэйн гарын хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна. Мөн тус дэлбэрэлт нь тухайн айлын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд болсон ба 220 граммын багтаамжтай ахуйн хэрэглээний газ байсан нь тогтоогджээ.
Дэлбэрэлтийн улмаас тус байрны орших суугч өөр нэг айлын хаалга эвдэрч онгойхгүй байсныг алба хаагчид онгойлгож өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn