Бясалгалын төв орчмоос алга болсон эмэгтэйн эрэл үргэлжилж байна

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу ар гэрийнхний хамт өчигдрийн байдлаар 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооны “Баянцагааны даваа” гэдэг газраас “Баянзүрх хайрханы хавцал”, “Горхи тэрэлж”, “Шинэ гүүр”, Тэнгэрийн энерги” амралтын газар, “Таван салааны гарам”, “Бүдүүн чулууны гарам” гэдэг газар хүртэл нийт 20 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 5 удаагийн шумбалт хийж, 40 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоожээ. Эрлийг өнөөдөр дахин эхлүүлээд байна.
