Ерөнхий сайд ЗТХ-ийн сайд Л.Халтарыг чөлөөлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн гэв үү

497

Дарханы замыг ашиглалтад оруулж чадаагүй удаж, иргэд жолооч нарын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан, эрхсэлсэн салбараа удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүй,  Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг 3 дугаар сарын 15-нд нээж, тээвэрлэлтийг эхлүүлнэ, чадахгүй бол ажлаа өгнө гэж ЗТХ-ийн Л.Халтар ам алдсан ч хэлсэн үгэндээ хүрээгүй зэрэг олон шалтгааны улмаас түүнийг ажлаас чөлөөлөх ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням  нарын нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайдад хандан гаргасан байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн Цахим хуудсандаа Дарханы замыг барих асуудалд Зам тээврийн хөгжлийн яам  идэвх санаачлагатай ажиллахгүй байгаа талаар хэлж, Дарханы замыг эрчимжүүлэх, хянах, үүрэг чиглэл өгөх Ажлын хэсгийг УИХ-аас 2021 онд байгуулж, өөрөө ахлан ажиллаж, тус ажлын хэсгээс 2022 он гармагц ЗТХЯ-нд ажиллаж, тодорхой үүрэг даалгавруудыг удаа дараа өгсөн боловч одоог хүртэл хангалттай мэдээлэл ирүүлэхгүй, хэрэгжилтийг хангахгүй байгаа тул дахин  Л.Халтар сайдад хандан илгээсэн мэдээлэл авах тухай 13 заалт бүхий албан тоотдоо дурьджээ.
УИХ-ын гишүүний хувиар  мэдээ мэдээлэл гаргуулан авахаар нэхээд ч авч чадахгүй байхад энгийн иргэдэд ЗТХЯ-ны ажил битүү хаалттай нь ойлгомжтой бизээ. Цаашдаа УИХ-ын гишүүний хувьд, УИХ дах Дарханы замыг эрчимжүүлэх, хянах, үүрэг чиглэл өгөх Ажлын хэсгийн ахлагчийн хувьд тус яамнаас зөвхөн албан тоотоор тайлбар, мэдээлэл нэхээд зогсохгүй бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан газар дээр нь очиж байнга шахаж шаардах болно” гэж өөрийн цахим хуудаснаа тэмдэглэжээ.
Г.Дамдинням гишүүний ЗТХ-ийн сайд Л.Халтард хаягласан шаардлагатай зэрэгцэн УИХ дах МАН-ын бүлгийн 65 гишүүнээс 25 нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын албан бланк дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан ЗТХ-ын сайд Л.Халтарыг чөлөөлөх шаардлагатай гэсэн албан бичигт гарын үсэг зурж, Ерөнхий сайдад хүргүүлэхээр болж байгаа гэнэ.
Засгийн газрын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд танхмын гишүүдээ чөлөөлж, томилох асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээний асуудал бөгөөд мөн Засгийн газрын тухайн гишүүн(сайд) өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх боломжтой юм.
УИХ-ын нэр бүхий 25 гишүүдийн Ерөнхий сайдад хандсан шаардлагын улмаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад танхмынхаа нэг гишүүнийг “авч үлдэх аргагүй” болсон сурагтай.
Засгийн газрын нэр хүндийг удаа дараа унагаж, зам тээврийн салбарын хөгжилд тус нэмэр гэхээсээ илүүтэй тээг саад болж, улс орны стратегийн хамгийн чухал салбар болох дэд бүтэц, зам тээврийн салбарын үйл ажиллагааг зогсонги байдалд оруулсан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг чөлөөлөхөөс өөр аргагүй байдалд Ерөнхий сайд хүрч байгаа бололтой. Харин тэгэхдээ ЗТХ-ийн сайд Л.Халтарыг Ерөнхий сайд захирамж гаргаж чөлөөлөх үү,  Л.Халтарын өөрийн нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үү гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа гэнэ.
Нөхцөл байдал нэгэнт иймдээ тулсан байтал ЗТХ-ийн сайд Л.Халтар та эцсээ хүртэл сайдын сандал суудалдаа шигдэж суухын оронд  өөрийн хүсэлтээр ажлааасаа чөлөөлөгдөж, сайдаар ажиллаж чадах эрч хүчтэй, шийдвэртэй  хэн нэгэнд  ажлаа өгсөн дээргүй юу?
М.Билиг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn