Амь хохирогчийг эрүүдэн шүүсэн гэсэн цагдаа нараас яллагдагчаар татагдсан хүн байхгүй
Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай иргэн нас барсан хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, 11 асуудал хэлэлцэж холбогдох албаныхнаас мэдээлэл сонсож байна.
Эрүү шүүлтэд өртсөн гэсэн иргэн АТГ-т гомдол гаргасны дараа цагдан хоригдсон. Цагдан хоригдож байхдаа нас барсан асуудал, Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа иргэд хохирч байна. Холбогдох албаныханд энэ төрлийн мэдээлэл байгаа, эсэх, Гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаа хэрхэн явж байгаа, ХЭҮК-ын нэг бус илтгэлд эрүү шүүлттэй холбоотой асуудлыг хөндөж, УИХ-аар хэлэлцүүлсэн. Үүний дагуу эрүү шүүлтийг зогсоох арга хэмжээ авч байгаа, эсэх, Цагдаагийн байгууллаас мэдээлэл хийхдээ иргэний хувийн мэдээллийг задруулах, харлуулах, гүтгэж байна гэсэн гомдол санал гарч байна. Хүний эрхийн мэдрэмж, хууль баримтлах талаар ямар байгаа, Цагдан хорих байранд эрүү шүүлт хийгдэж байна гэх гомдол гардаг. Энэ үнэн үү, Гүйцэтгэх ажил, эрүүгийн төлөөлөгчтэй холбоотой эрүү шүүлт гарч ирээд байна. Энэ чиглэлийн хууль ямар байгаа, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах үйл явц, Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгаа ямар хэмжээнд байгаа, Мөрдөгч, прокурорын ажлын үзүүлэлт эрүү шүүлт рүү түлхээд байна уу, Эрүү шүүлттэй холбоотой асуудал дээр өмгөөллийн харилцаанд дутагдалтай зүйл байгаа эсэх гэсэн нийт 11 сэдвээр холбогдох албаныхнаас мэдээлэл сонсох юм.