Хүүхдийн хөл бөмбөгийн “Барса” академийг манай улсад нээх нь

28

Испанийн алдарт “Барселона” клубийнхэн хүүхдийн хөл бөмбөгийн “Барса” академийг манай улсад ирэх онд нээхээр төлөвлөжээ. Энэхүү академи Монголын хүүхэд, залууст дэлхийн жишигт нийцсэн хөл бөмбөгийн боловсрол олгож, олон улсын стандартыг манай оронд нэвтрүүлэхээрээ чухал ач холбогдолтой.
“Барса” хэмээх нэрээрээ дэлхий дахинд алдаршсан “Барселона” нь 1899 онд байгуулагдсан бөгөөд Испанийн Каталон мужийн бэлгэ тэмдэг болсон мэргэжлийн хөл бөмбөгийн клуб билээ. Мөн дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд нэрээ тодоор тамгалж чадсан Лионель Месси, Хави, Иньеста тэргүүтэй олон чадварлаг тамирчин бэлтгэсэн юм. Харин “Барса” академи нь дэлхийн таван тивийн 34 гаруй оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхдүүдийг зөвхөн тамирчин төдийгүй, нийгэмд бие хүн болон төлөвшихөд нь голчлон анхаардгаараа онцлогтой. Тухайлбал, HEART буюу даруу төлөв зан, хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл, хүндэтгэл, багийн ажиллагаа гэсэн үндсэн таван үнэт зүйлийг олгохоор зорьдог аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khanuul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khanuul.nutag.mn